blog
Хүрд цээжлэх VocuCard ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ!!

VocuCard-н хамт олны зүгээс COVID19-н хамгийн их хэлмэгдсэн бүлэг болох 1-2р ангийн сурагчиддаа зориулан ТООНЫ ХҮРД ЦЭЭЖЛЭХ VocuCard-г бэлэг болгон илгээж байна.

Та энэхүү VocuCard-н эхийг компьютертаа татаж аваад, хуудас бүрийг ар өвөргүй хэвлээд хайчлаад гэртээ өөрөө VocuCard хийж ХҮРДийг хурдан хугацаанд үр дүнтэй цээжлүүлээрэй.

Хэвлэхдээ эхлээд сондгой хуудсуудыг хэвлэж, дараа нь хэвлэж гарч ирсэн хуудсуудаа хамгийн сүүлд гарсныг нь хамгийн доор орохоор тооцож ахин эрэмбэлээд доош нь харуулж принтертээ хийгээд тэгш хуудсуудаа хэвлээрэй. Тэгвэл цөөн үйлдлээр хэвлэх боломжтой. Эсвэл та эхний хуудсаа хэвлээд, гарч ирэхээр нь доош нь харуулж толгойг нь дээш зүглүүлж буцааж хийгээд дараачийн хуудсаа хэвлэх зарчмаар хэвлэсэн ч болно.

Болж өгвөл танай принтер хэвлэж чадахуйц зузаавтар цаасан дээр хэвлэвэл илүү эдэлгээтэй болохыг анхаараарай.

Файл татах

2021-03-14