blog
VocuCard хэрэглэх заавар

Та манай бүтээгдэхүүнийг ашиглан өөрийн хүссэнээр тоглож, хэрэглэх замаар англи үгсийг цээжлэх боломжтой бөгөөд бид танд санаа өгөх үүднээс VocuCard-г ашиглан хэрхэн тоглож болох хувилбаруудыг танилцуулж байна.

 

  • Англиас Монгол руу

1.Картыг тоглогчдод хуваарилж тараана. Ингэхдээ Англи үгтэй талыг ил гаргаж тараах ба Монгол үгсийг тоглогчид харах боломжгүй байна.

2.Тоглогчид картыг дундын талбай руу шидэж өөрөөсөө хасна. Шидэхдээ Англи үгийг заавал хэлж (ингэснээр дуудлага зүгширнэ) араас нь картын нөгөө талыг харалгүйгээр Монгол үгийг хэлнэ.

3.Тоглогч хэрвээ Монгол үгийг хэлэхдээ 10 секундээс удаан саатвал (учир нь гадаад хэлээр ярихад үгийг 3 секунд дотор санаж байж ярьж бичиж чаддаг болдог) уг картыг тоглогчид буцаан хадгалуулна.

4.Бүгд өөрт байгаа картуудыг шидэж дуусаад тоглолт өндөрлөх бөгөөд хэн хамгийн их карт буцаан хураасан нь ялагдаж, хамгийн бага карттай үлдсэн нь ялагч болно.

5.Тоглолт дууссаны дараа тоглогчдын буцаан хураасан картуудын ар дахь Монгол үгсийг хамтдаа хэлж дадлагажина.

 

  • Монголоос Англи руу

 

Та Англи үгийн утгыг Монголоор мэддэг байх нь уншиж сонсоход хэрэгтэй боловч ярих чадварт Монгол үгээ англиар санаж чадах нь илүү чухал байдаг. Маш олон хүмүүс англи хэл дээрх үгийг таньж чаддаг боловч өөрөө англиар ярих үедээ уг үгсийг ашиглаж чаддаггүй.

 

Тиймээс та дээрх тоглоомыг дараачийн удаа Монголоос англи руу шидэж тоглоорой.

1. Картыг тоглогчдод хуваарилж тараана. Ингэхдээ Монгол үгтэй талыг ил гаргаж тараах ба Англи үгсийг тоглогчид харах боломжгүй байна.

2.Тоглогчид картыг дундын талбай руу шидэж өөрөөсөө хасна. Шидэхдээ Монгол үгийг заавал хэлж (ингэснээр тухайн Монгол үгэнд харгалзах англи үгийг тархинд суулгахад хялбар болно) араас нь картын нөгөө талыг харалгүйгээр Англи үгийг хэлнэ.

3.Тоглогч хэрвээ Англи үгийг хэлэхдээ 10 секундээс удаан саатвал (учир нь гадаад хэлээр ярихад үгийг 3 секунд дотор санаж байж ярьж бичиж чаддаг болдог) уг картыг тоглогчид буцаан хадгалуулна.

4.Бүгд өөрт байгаа картуудыг шидэж дуусаад тоглолт өндөрлөх бөгөөд хэн хамгийн их карт буцаан хураасан нь ялагдаж, хамгийн бага карттай үлдсэн нь ялагч болно.

Тоглолт дууссаны дараа тоглогчдын буцаан хураасан картуудын ар дахь монгол үгсийг хамтдаа хэлж дадлагажина.

2020-03-27